Хязгааргүй эрх чөлөө...

Дүдү-уралдаан

12:10, 2011-04-11 .. Бичигдсэн: Мэдээ мэдээлэл .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

                          МОНГОЛЫН ДҮДҮ МАШИНЫ ХОЛБОО БАЙГУУЛАГДСАНЫ 2 ЖИЛИЙН ОЙН НЭМЭРЭМЖИТ  ДҮДҮ МАШИНЫ
                              ХОТЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ УРАЛДААН 2011 ОНЫ 4 САРЫН 10-наас 5 САРЫН 8- НИЙ ӨДРҮҮДЭД                                                                                                                    ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА      
                                                                                                                          Уралдааны удирдамж
     Монголын Дүдү Машины Холбоо байгуулагдсаны хоёр жилийн ойн нэрэмжит Дүдү машины хотын аваргы шалгаруулах уралдаан нийслэлийн ЕБС, цэцэрлэгүүд болон орон нутгийн хэмжээнд дөрвөн насны ангилалаар гурван үе шаттайгаар зохион байгуулагдана.     
     Уралдааныг зохион байгуулагч: Монголын Дүдү Машины Холбоо Монголын Скаутын Холбоо Мөрөөдөл ТВ Уралдааны Ивээн Тэтгэгч: Аранзал трейд ХХК …………………… 
     Уралдааны насны ангилал:
Улаан ангилал: 5-7 нас
Шар ангилал:8-10 нас
Ногоон ангилал:11-13 нас
Алаг ангилал: 14-17 нас

Уралдаан үе шатууд:
1-р шат: Сургууль (цэцэрлэгийн ахлах анги)-ийн аварга шалгаруулах уралдаанууд
Хугацаа: 2011 оны 4 сарын 10-наас 4 сарын 25-ны өдрүүдэд
Хаана: Өөрийн сургууль, цэцэрлэг дээр
Хэн оролцох вэ? Тэмцээнд оролцохыг хүссэн 5-аас 17 насны охид, хөвгүүд бүгд оролцох боломжтой.
2-р шат: Дүүргийн аварга шалгаруулах уралдаан
Хугацаа: 2011 оны 4 сарын 29, 30, 5 сарын 1-ний өдрүүдэд
Хаана: /тухайн үед нь зарлана/
Хэн оролцох вэ? Сургууль тус бүрээс 1-р шатны уралдааны ангилал тус бүрд эхний 3 байрт орсон хүүхдүүд 2-р шатны уралдаанд сургуулиа төлөөлөн оролцоно. /Эдгээр хүүхдүүд нь бүгд Дүдү машины жолоочийн болон гишүүний үнэмлэхтэй байна/
3-р шат: Улаанбаатар хотын аварга шалгаруулах уралдаан
Хэзээ: 2011 оны 5 сарын 7-ний Бямба гаригт
Хаана: Сүхбаатарын талбайд /өөрчлөгдөж болзошгүй/
Хэн оролцох вэ? Дүүргүүдийн аварга шалгаруулах 2-р шатны уралдаанд ангилалдаа эхний 3 байрт орсон хүүхдүүд төгсгөлийн 3-р шатны уралдаанд оролцоно. /нэг дүүргээс нийт 24 хүүхэд дүүргээ төлөөлөн 3-р шатны уралдаанд оролцоно/
Уралдааны шагнал: Уралдааны 1-р шатны шагналын санг тухайн сургууль, албан байгууллага өөрсдөө хариуцна.
Зохион байгуулагчдын зүгээс II шатанд оролцох 24ш эрхийн бичиг олгоно.
Уралдааны II шатанд доорх шагналууд Дүүрэг тус тус бүрд олгогдоно.
1-р байр: Аваргын тууз, гэрчилгээ Ангилал тус бүрд эрэгтэй 1, эмэгтэй 1, нийт 8 хүүхэд
2-р байр: Аваргын тууз, гэрчилгээ Ангилал тус бүрд эрэгтэй 1, эмэгтэй 1, нийт 8 хүүхэд
3-р байр: Аваргын тууз, гэрчилгээ Ангилал тус бүрд эрэгтэй 1, эмэгтэй 1, нийт 8 хүүхэд
“Дүүргийн Аваргын Цом”
II шатны уралдаанд ангилал тус бүрд 1-р байрт орсон 8 машиныг уралдуулах бөгөөд түрүүлсэн нэг машин тухайн дүүргийнхээ “Аваргын цом”-ын эзэн болно.
/Аваргуудын аварга/ II шатны тусгай шагналууд: “BEST CAR” Хамгийн шилдэг загварын машин: 2-р шатны уралдаанд оролцож буй тухайн дүүргийн нийт машинуудаас загвар хийцээрээ хамгийн сайн, цэвэрхэн хийсэн 5 машинд олгоно
“BRAND CAR” Уралдааны Ерөнхий ивээн тэтгэгч байгууллагыг хамгийн сайн сурталчилсан машин:
2-р шатны шатны уралдаанд оролцож буй тухайн дүүргийн нийт машинуудаас Уралдааны Ерөнхий ивээн тэтгэгч “ХААН БАНК”-ыг хамгийн сайн сурталчилсан 5 машинд олгоно/
“LAZY CAR” Залхуу буюу хамгийн удаан машин: Хамгийн бага насны ангилал буюу УЛААН ангиллын машинуудаас хамгийн сүүлийн байранд орсон тамирчинд олгодог тусгай шагнал
Уралдааны III шатанд ангилал тус бүрт доорх шагналууд олгогдоно.
1-р байр: Алтан медаль, гэрчилгээ Алтан медалийг унадаг дугуй дагалдана.
2-р байр: Мөнгөн медаль, гэрчилгээ Мөнгөн медалийг дугуйт скейт дагалдана.
3-р байр: Хүрэл медаль, гэрчилгээ Хүрэл медалийг “I pod” дагалдана. МДМХ-ны 2 жилийн ойн нэрэмжит
Хотын аваргын цом.
Хотын Аваргын Цомыг “MGM” брэндийн компьютер дагалдана.
III-шатны уралдаанд ангилал тус бүрд 1-р байрт орсон 8 машиныг уралдуулах бөгөөд түрүүлсэн нэг машин нь Улаанбаатар хотын аваргын цомын эзэн болно.
Анхаарах зүйлс: Уралдааны 2, 3 -р шатны тэмцээнд оролцож буй бүх хүүхдүүд Дүдү машины жолоочийн үнэмлэхтэй байх шаардлагатай
. МДМХ-ны 2 жилийн ойн нэрэмжит болгон зохион байгуулж буй энэ удаагийн уралдааны III шатанд орон нутгаас зохион байгуулалттай ирж оролцох боломжтой бөгөөд хэрэв ирэхээр бол II шат буюу Аймгийн аваргаа заавал зохион байгуулсан байх шаардлагатай.
Дүдү машины уралдааны дүрэм:
1.II, III шатны уралдаанд Дүдү машины жолоочийн болон гишүүний алаг үнэмлэхтэй 5-аас 17 насны охид хөвгүүд оролцоно
2.Бүхий л шатны уралдааны өмнө бүх машинууд техникийн хороогоор орж жингээ болон бусад стандарт хэмжээгээ шалгуулна. 3.Уралдааны дөрвөн ангилал тус тусдаа 10м урттай, 3 болон 4 эгнээтэй зам дээр явагдана.
4.Тухайн ангилалд оролцож буй хүүхдүүд бүртгэлийн дарааллаар дөрөв дөрөвөөрөө уралдана
. 5.Нэг гараанд уралдаж буй 4 машинаас түрүүлж барианд орсон 2 машин дараагийн шатанд орж, хоцорсон 2 машин уралдаанаас хасагдах зарчмаар явагдана.
6. 7.Тус бүрийн ангилалдаа түрүүлсэн машинууд нь “Аваргын Цом”-ын төлөөх уралдаанд оролцоно. Дүдү машинтай холбоотой бүхий л мэдээлэл болон санаа авч болохуйц загваруудыг www.dudu.mn вэб сайтаас авч болно. Харилцах утас: 70136308. 50065859                                  УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРОО

Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 10-р хуудас Нийт хуудасны тоо: 40 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

Цахим хичээл
Зөвөлгөө
Мэдээ мэдээлэл
Даалгавар
Зураг
Дуу
сургалтын хэрэглэгдхүүн
Цахим тест
Цахим судалгаа

Сүүлийн бичлэгүүд

autocolor
цэцгэн өгүүлэмж
Сэтгэл буруугүй
Санасан сэтгэл
Sarah Connor-Skon on skin

Найзууд




:-)
 
xaax